Сургалт

“Legal academy”-ийн сургагч багш нар нь хууль зүйн их, дээд сургуульд багшилдаг, хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд олон жил хамтран ажилласан, салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүд болно.

Сургалтын материалыг орчин үеийн заах арга зүйд нийцүүлэн боловсруулсны зэрэгцээ богино хугацаанд системтэй мэдлэг олж авах боломжийг танд олгож байна.

Шалгалтын бэлтгэлийг илүү үр дүнтэй, амжилттай болгох нь “Legal academy”-ийн нэг зорилго бөгөөд энэ удаагийн сургалтанд зориулж дараах материалыг та бүхэнд хүргэж байна.

Сургалт

Хичээлүүд

Сургалт

Сургалтын давуу тал

  • Бүх салбар эрх зүйг хамарсан
  • Туршлагатай багш нар
  • Шалгарсан арга барил
  • Богино хугацаа
  • Гүнзгий мэдлэг
  • Системтэй сургалт

Сургалт

Сургалт ба боломж

  • Суралцах: Та манай цахим сургалтанд хамрагдсанаар бүх салбар эрх зүйн мэдлэгийг агуулсан видео лекц, подкаст, бодлого, өөрийгөө шалгах сорилыг хүлээн авч суралцана.
  • Ойлгох: Сургалтын видео лекцээр тухайн салбар эрх зүйг анхан шатнаас гүнзгий түвшинд заахдаа олон тооны жишээ, тайлбарыг ашигладаг тул та хууль зүйн их, дээд сургуулийн төгсөлтийн болон хуульчийн шалгалттай холбоотой ойлгоогүй зүйлсээ нөхөн суралцах, ойлгон авах бүрэн боломжтой.
  • Гүнзгийрүүлэн судлах: Сургалтаар өгч буй мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор тухайн сэдвийн агуулгыг нарийвчлан ярилцсан подкаст, хууль хэрэглээний ур чадварыг сайжруулах зорилгоор бодлого, түүний шийдлийг танд санал болгох тул мэдлэгээ бататгах, ахиулах бүрэн боломжтой.
  • Өөрийгөө шалгах: Та сургалтаар олгож буй видео лекц, подкаст, бодлогыг хүлээн авсаны дараа цахим сорилыг ашиглан өөрийн мэдлэгийг шалгах боломжтой.
  • Давтах: Цахим сургалтын хугацаанд нэг удаагийн видео лекц 48 цаг, подкаст, бодлого хугацаагүйгээр байрших тул та өөрт шаардлагатай хичээлийн хөтөлбөрийг хэдийд ч хүлээн авч давтах боломжтой.
  • Хэм хэмжээ хэрэглэх: Хуулийн сургуулийн оюутнууд, хуульчийн шалгалтад бэлдэж буй эрх зүйчдийн хувьд тухайн тохиолдлыг шийдвэрлэж чадахуйц эрх зүйн хэм хэмжээг сонгох, түүнийг хэрэглэх асуудал чухал тул танд хичээл бүрийн дараа бодлого, шийдлийн хамт хүргүүлэх болно.
  • Up to date: Та шүүхийн шийдвэр болон түүнд хийсэн дүн шинжилгээг сургалтын байгууллагаас зарласан вебинарт хамрагдан худалдан авах боломжтой.

Сургалт

Хэн хэрэглэгч байж болох вэ?

  • Эрх зүйн салбарыг сонирхогчид
  • Хуулийн сургуулийн оюутан
  • Хуульчийн шалгалтад бэлдэж буй эрх зүйчид
  • Хуульчид